Б.Бумдэлгэр :Вакцины хоёр тунг хийлгэснээс дөрвөн сарын дараа эсрэг биетийн титр алга болох хандлагатай байна

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунгийн талаарх судалгаануудыг танилцууллаа.

Эрүүл мэндийн яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр :

 “Израиль улс коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунг 60-аас дээш насны иргэдэд хийж эхэлснээс хойш Дельта хувилбараас хамгаалах чадвар 86 хувь болж нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ.

Мөн БНХАУ “Короновак” вакцины хоёр тунг хийсний дараа эсрэг биетийн түвшин хангалтгүй болж буурсан ба гурав дахь тунг хийхэд эсрэг биеийн түвшин хоёроос гурав дахин нэмэгдсэн байна.

 

“Pfizer”, “АстраЗенека” вакцины дараах дархлаа хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ гэдэг асуулт иргэдийн анхаарлыг татаж байна. Өмнөх судалгаануудаар вирусээс хамгаалах дархлааны эсрэг биет зургаан сарын хугацаанд цусанд хадгалагдана гэдэг байсан бол одоо дөрвөн сарын хугацаанд эсрэг биеийн титрт тодорхойлогдож байна. Үүнээс цааш байхгүй болох хандлагатай байна гэсэн судалгааны үр дүн гарсан.

Өөр нэгэн судалгаагаар “АстраЗенека”, “Веросел” вакцинуудын хоёр тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлалын эсрэг биетийн титр 249 орчим хүрч байсан бол гурван сарын дараа 20 болж буурсан. Харин “Фпайзер” вакцины гурав дахь тунг хийж өдөөхөд 14 дэхь хоног дээрээ 554 бол дархлалын эсрэг биетийн титрыг нэмэгдүүлдэг нь батлагдсан” гэв.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments